Хэрхэн дуу бүтээх вэ
Утсаараа 9 алхмаар. Эхлээд үнэгүй сонсоод, таалагдвал төлнө.
Алхам 1. Нүүр хуудасны доод талын «Дуу бүтээх» товчийг дарна.

Бүртгүүлэх шаардлагагүй. Утас, компьютер аль алинаас нь болно.
Алхам 2. Ямар баярт зориулахаа сонгоно. Жишээ нь «Төрсөн өдөр».

Жагсаалтад байхгүй бол «Бусад»-ыг сонгоно.
Алхам 3. Дуу зориулах хүнийхээ нэрийг бичээд «Үргэлжлүүлэх»-ийг дарна.

Нэрийг дуунд дуулагдах хэлбэрээр нь бичнэ. Жишээ нь «Номин» эсвэл «Ээж».
Алхам 4. Тэр таны хэн болохыг сонгоно: ээж, хайрт, найз гэх мэт.

Дууны үг хэнд зориулсанд тань тааруулж бичигдэнэ: ээжийн дуу хайрын дуу шиг болохгүй.
Алхам 5. Хамтдаа өнгөрүүлсэн 1-3 дурсамжаа энгийнээр бичнэ.

Тодорхой газар, зуршил, мөч бичээрэй. «Хамтдаа Тэрэлжид аялсан» дуунд тод гарна, «Сайхан хүн» гэх мэт ерөнхий үг тод гардаггүй. Доор нь өөрийн нэрээ бичиж болно, заавал биш. Үгээ өөрөө бичмээр бол «Өөрийн үг»-ийг сонгоно.
Алхам 6. Хэв маяг, хоолойгоо сонгоод «Дууны үгээ бичүүлэх»-ийг дарна.

Хэв маяг бүрийн тоглуулах товчийг дарж сонсоод сонгоорой. «Өөрөө тохируулах» дотор сэтгэл хөдлөл, хэмнэл, хөгжмийн зэмсгээ сонгож болно. Товчийг дарснаар 18-аас дээш настай гэдгээ баталж, нууцлалын бодлогыг зөвшөөрнө.
Алхам 7. Дууны үгээ уншаад, хүсвэл засаад «Үгээ батлаад сонсох»-ыг дарна.

Мөр бүрийг шууд засаж болно. Нэг хэсэг таалагдахгүй бол хажууд нь «Дахин бичүүлэх»-ийг дарна. Төлөхөөс өмнө 5 хүртэл удаа дахин бичүүлнэ.
Алхам 8. Дууныхаа хэсгийг үнэгүй сонсоод, таалагдвал банкны аппаараа QPay-ээр төлнө.

Үнэгүй хэсэг 20 орчим секунд, өдөрт 5 удаа үнэгүй сонсоно. Утсан дээрээ банкны аппаа сонгоно, эсвэл өөр утсаар QR кодыг уншуулна.
Алхам 9. Дуу бэлэн болмогц «Бэлэг болгож илгээх»-ийг дараад Messenger-ээр илгээнэ.

Дуу 2 хувилбартай. «Өөр хувилбар сонсох»-оор сонсоод таалагдсаныг нь бэлэглэнэ. «Бусад» дотроос MP3 татаж, нэг удаа үнэгүй дахин бүтээж болно.
Нэмэлт боломжууд
YouTube-ийн дуунаас санаа авах
Таалагддаг дууныхаа YouTube линкийг оруулбал хэмнэл, хөгжим, уур амьсгалыг нь авч таны дууг тийм маягаар хийнэ. Дууг өөрийг нь, дуучны хоолойг хуулахгүй.

Өөрийн үгээр
«Өөрийн үг»-ийг сонгоод дууны үгээ өөрөө бичнэ. Кирилл үсгээр бичээрэй.

Дууны үгээ засах
Мөр бүрийг шууд засна. Нэг хэсгийг «Дахин бичүүлэх», бүгдийг нь «Бүх үгийг дахин бичүүлэх»-ээр шинээр бичүүлнэ.

Өөрөө тохируулах
Сэтгэл хөдлөл, хэмнэл, хөгжмийн зэмсгээ сонгоно. Жишээ нь морин хуур эсвэл төгөлдөр хуур.

2 хувилбар
Төлсний дараа дуу 2 хувилбараар бүтнээрээ бүтээгдэнэ. «Өөр хувилбар сонсох»-оор харьцуулаад таалагдсаныг нь бэлэглэнэ.

MP3, дахин бүтээх
«Бусад» дотроос MP3 татаж, дууг нэг удаа үнэгүй дахин бүтээж болно.

Бэлгийн хуудас
Хүлээн авагч линкийг нээхэд нэр нь, дуу, дууны үг гарна. Messenger-ээр илгээхэд л болно.

Дуугаа хадгалах
Хүсвэл «Нэвтрэх»-ээр бүртгүүлбэл бүх дуу тань «Миний дуунууд»-д хадгалагдана. Заавал биш.

Түгээмэл асуулт
Үнэгүй хэсэг 20 орчим секунд, бүтэн дуу төлсний дараа 1-3 минут.
Тийм. Дууны үгээ уншиж, 20 орчим секундын хэсгийг сонсоход төлбөргүй. Таалагдвал л төлнө.
Төлөхөөс өмнө үгийг 5 удаа дахин бичүүлж, өөрөө засаж болно. Төлсний дараа нэг удаа үнэгүй дахин бүтээнэ. Нэр буруу дуулагдвал мөнгийг буцаана.
Дууг хиймэл оюун ухаан бүтээдэг: үгийг таны дурсамжаас бичиж, аялгуу, хоолойг нь үүсгэнэ.
QPay-ээр. Утсан дээрээ банкны аппаа сонгох эсвэл QR кодыг уншуулна.
Болно. Монголын банкны аппаар QPay-ээр төлөх боломжтой бол хаанаас ч захиална.
Messenger-ээр бичээрэй. Захиалгын кодоо хамт бичвэл хурдан тусална.
Одоо эхлэх үү?
Асуух зүйл гарвал Messenger-ээр бичээрэй, бид тусална.