Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-10-23.
Дуулъя (цаашид "бид") нь таны бичсэн нэр, дурсамжаас хиймэл оюун ухаанаар хувийн дуу бүтээдэг цахим үйлчилгээ юм. Манай сайтыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрнө.
1. Бид хэн бэ
- Үйлчилгээ: Дуулъя. Үйлчилгээ үзүүлэгч: Тонэе ХХК.
- Холбоо барих: Messenger хуудас m.me/1389716607555958, имэйл support@duulya.app
- Бид ямар нэг дуучин, хамтлаг, дуу бичлэгийн компанитай хамааралгүй.
2. Үйлчилгээ юу хийдэг вэ
- Та баяр, хүний нэр, тэр таны хэн болох, хүсвэл өөрийн нэр, 1-3 богино дурсамж, хэв маяг, хоолойгоо сонгоно.
- Үүнээс дууны үг, дуу бүтээнэ.
- Дууны үг, 30 секундын хэсгийг үнэгүй сонсоно. Төлөхөөс өмнө үгийг өөрөө засаж, 5 удаа үнэгүй дахин бичүүлж болно.
- Төлбөр төлсний дараа бүтэн дуу (2 хувилбар), MP3 файл, дууны үг, бэлгийн хуудасны линк авна. Нэг удаа үнэгүй дахин бүтээнэ.
- Бүртгэл заавал биш. Захиалга тань хувийн линкээр нээгдэнэ. Хүсвэл имэйлээр бүртгэл үүсгэж дуугаа хадгална.
3. Хиймэл оюун ухаан, бид юуг амлахгүй вэ
- Дууны үг, аялгуу, хоолойг хиймэл оюун ухаан бүтээдэг. Үгийг Anthropic-ийн, дууг Google-ийн хиймэл оюун ухаан бүтээнэ. Дуучин, ая зохиогч хүн оролцдоггүй.
- Google дуунд чихэнд сонсогдохгүй SynthID тэмдэг нэмдэг. Энэ тэмдгээр дууг хиймэл оюун ухаан бүтээсэн гэж таньж болно.
- Дуу бүрт өөр гарна. Үг, аялгуу, дуудлага таны төсөөлсөнтэй яг адил байна гэж амлахгүй. Тиймээс эхлээд үнэгүй сонсоно.
- Харин нэр тод буруу дуулагдаж, үнэгүй дахин бүтээсний дараа ч засагдаагүй бол төлбөрийг буцаана (Буцаалтын нөхцөл харна уу).
4. Таны үүрэг
- Үнэн, бусдад хор хөнөөлгүй мэдээлэл бичнэ.
- Дуу зориулах хүн дургүйцэхгүй зүйлийг л бичнэ. Эрүүл мэнд, гэрийн хаяг, утас, регистрийн дугаар зэрэг нууц мэдээлэл бүү бич.
- 18-аас доош насны хүүхдэд зориулсан дууны мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч эсвэл тэдний зөвшөөрөлтэй хүн бичнэ.
- Дараахыг хориглоно:
- үзэн ядалт, доромжлол, хүчирхийлэл, бэлгийн агуулга;
- улс төр, нэр хүндтэй бодит хүмүүс;
- бусад уран бүтээлчийн дууны үг, тэдний нэрээр "адилхан" дуу хүсэх;
- өөр хүний нэрийг барьж залилах, хууль бусаар ашиглах.
- Ийм агуулгатай бол бид дуу бүтээхээс татгалзаж болно.
5. Үнэ, төлбөр
- Бүтэн дуу: 19,900₮. Үнэ нь сайт дээр төлөхөөс өмнө харагдана. Нэмэлт төлбөр байхгүй.
- Төлбөрийг QPay-ээр төлнө. Бид банкны карт, дансны нууц мэдээлэл авдаггүй.
- QPay-ээр төлбөр бүтэн орсныг шалгасны дараа л бүтэн дуу, MP3 нээгдэнэ. Дутуу төлбөрөөр нээгдэхгүй.
6. Дуу хэр удаан хадгалагдах вэ
- Төлсөн дуу, үг, бэлгийн хуудас төлбөр орсноос хойш 1 жил хадгалагдаж, дараа нь автоматаар устна.
- Төлбөр хийгдээгүй үнэгүй хэсэг, бөглөсөн мэдээллийг 24 цагийн дотор устгана.
- "Миний дуу" хуудаснаас дуугаа хүссэн үедээ эрт устгаж болно.
- Устсан дууг сэргээх боломжгүй. MP3-аа татаж аваарай.
- Захиалгын код болон хувийн линкээ хадгална уу. Хувийн линкийг бусдад бүү өг. Бусдад бэлгийн хуудасны линкийг л илгээнэ.
7. Буцаалт
Буцаалтын нөхцөл тусдаа хуудсанд бичигдсэн. Тэр нь энэ нөхцөлийн нэг хэсэг.
8. Ашиглах эрх
- Дууг хувийн бэлэг болгож илгээх, гэр бүл, найз нартайгаа сонсох, сошиал сторид тавьж болно.
- Дууг худалдаалах, радио, телевизээр цацах, сурталчилгаа, бизнесийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй.
- Таны бичсэн дурсамж таных хэвээр. Бид үүнийг зөвхөн таны дууг бүтээхэд ашиглана. Сурталчилгаанд, AI сургахад ашиглахгүй, зарахгүй.
- Таны дууг жишээ, сурталчилгаанд таны зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.
- Манай сайтын дизайн, текст, жишээ дуу, програм бидэнд хамаарна. Зөвшөөрөлгүй хуулбарлахгүй.
9. Хариуцлагын хязгаар
- Сайтыг тасралтгүй, алдаагүй ажиллана гэж амлахгүй. Интернэт, банк, QPay, утасны алдаанаас үүссэн саатлыг бид хариуцахгүй, гэхдээ төлсөн мөнгө, дуу алдагдвал бид нөхөж өгнө эсвэл мөнгийг буцаана.
- Бэлгийн хуудасны линкийг хэнд илгээхийг та шийднэ. Линк цааш дамжвал бусад хүн дууг сонсож болно.
- Бидний хариуцлага таны төлсөн төлбөрөөс хэтрэхгүй. Хуулиар хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглосон тохиолдолд энэ заалт хэрэглэгдэхгүй.
10. Нууцлал
Хувийн мэдээллийг хэрхэн ашиглахыг Нууцлалын бодлогоос үзнэ үү.
11. Маргаан
Эхлээд Messenger-ээр бидэнтэй холбогдоно уу. Шийдэгдэхгүй бол Монгол Улсын хууль, шүүхээр шийдвэрлэнэ. Та хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллагад гомдол гаргах эрхтэй.
12. Өөрчлөлт
Нөхцөлийг өөрчилж болно. Шинэ хувилбар сайт дээр нийтлэгдсэн өдрөөс хүчинтэй. Та захиалга хийхдээ хүчинтэй хувилбарыг баримтална.
Холбоо барих: Messenger хуудас m.me/1389716607555958 · support@duulya.app