Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-10-23. Үндэс: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021).
Таны бичсэн нэр, дурсамж нь хувийн мэдээлэл. Тиймээс бид юу авдаг, хэр удаан хадгалдаг, хэнд өгдгөө энд энгийнээр бичлээ.
1. Мэдээллийг хариуцагч
Дуулъя. Мэдээллийг хариуцагч: Тонэе ХХК. Холбоо барих: Messenger хуудас m.me/1389716607555958, имэйл support@duulya.app.
2. Бид ямар мэдээлэл авдаг вэ
- Мэдээлэл
- Бөглөсөн мэдээлэл (баяр, дуу зориулах хүний нэр, тэр таны хэн болох, таны нэр, дурсамж, хэв маяг, хоолой)
- Хаана
- Манай мэдээллийн сан
- Хэр удаан
- Төлөөгүй бол 24 цаг. Төлсөн бол захиалгатай хамт 1 жил. Дараа нь автоматаар устна
- Мэдээлэл
- Дууны үг, дуу (үнэгүй хэсэг, 2 хувилбар)
- Хаана
- Хаалттай хадгалалтад, зөвхөн таны захиалгад холбоотой
- Хэр удаан
- Төлөөгүй бол 24 цаг. Төлсөн бол төлбөр орсноос хойш 1 жил
- Мэдээлэл
- Бэлгийн хуудас (нэрс, дуу, дууны үг)
- Хаана
- Нийтэд нээлттэй боловч зөвхөн таамаглах боломжгүй линкээр нээгдэнэ. Хайлтын системд гарахгүй
- Хэр удаан
- Захиалгатай хамт 1 жил
- Мэдээлэл
- Захиалгын код, хувийн линк, дүн, төлбөрийн цаг, QPay нэхэмжлэхийн дугаар
- Хаана
- Манай мэдээллийн сан
- Хэр удаан
- Захиалгатай хамт устна. Борлуулалтын тооцоонд зөвхөн захиалгын код, дүн, огноог хадгална (хувийн мэдээлэлгүй)
- Мэдээлэл
- Зөвшөөрлийн бүртгэл (цаг, бичвэрийн хувилбар)
- Хаана
- Манай мэдээллийн сан
- Хэр удаан
- Захиалгатай хамт устна
- Мэдээлэл
- IP хаяг (өдөрт үнэгүй сонсох хязгаарт)
- Хаана
- Манай мэдээллийн сан
- Хэр удаан
- 24 цаг
- Мэдээлэл
- Messenger / Instagram-аар бидэнд бичсэн зүйл
- Хаана
- Meta-ийн үйлчилгээнд
- Хэр удаан
- Meta-ийн дүрмээр
- Мэдээлэл
- Хөтөч дээрх хадгалалт (захиалгын код, линк)
- Хаана
- Зөвхөн таны төхөөрөмж
- Хэр удаан
- Та цэвэрлэх хүртэл, эсвэл захиалга устах хүртэл
- Мэдээлэл
- Сайтын ашиглалтын тоо, алдааны мэдээлэл (хуудас нээсэн, алдаа гарсан)
- Хаана
- Шинжилгээний, алдаа хянах үйлчилгээ
- Хэр удаан
- Нэр, дурсамж агуулахгүй
Бид бүртгэл, утас, имэйл, регистрийн дугаар шаарддаггүй. Зураг, бодит хүний хоолой авдаггүй. Төлбөрийн банкны мэдээллийг QPay хадгална, бид авахгүй.
Бэлгийн хуудсанд зөвхөн нэрс, дуу, дууны үг харагдана. Таны бичсэн дурсамжийн бичвэр харагдахгүй.
3. Яагаад ашигладаг вэ (зорилго)
Зөвхөн дараахад:
- Таны мэдээллээс дууны үг, дуу бүтээх.
- Төлбөрийг шалгаж, бүтэн дуу, MP3, бэлгийн хуудсыг өгөх.
- Хүндрэл гарвал захиалгаа олж, тусалж, дахин бүтээх, мөнгө буцаах.
- Алдааг засах, хэт их ашиглалтаас хамгаалах, сайтыг хэвийн ажиллуулах.
Бид таны мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй, AI сургахад ашиглахгүй, зарахгүй, бусдад өгөхгүй.
4. Таны зөвшөөрөл
Үнэгүй сонсохын өмнө та зөвшөөрлийн нүдийг тэмдэглэнэ. Ингэснээр та энэ бодлогыг зөвшөөрнө, үүнд:
- мэдээллээр тань дуу бүтээж, дээрх хугацаагаар хадгалах;
- мэдээлэл Монголоос гадна байрлах үйлчилгээ үзүүлэгчийн серверт боловсрогдож, хадгалагдах (5-р хэсэг);
- өөр хүний нэр, дурсамжийг бичихдээ тэр хүн дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байх;
- 18-аас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нь эсвэл тэдний зөвшөөрөлтэй бичих.
Зөвшөөрлөө хүссэн үедээ буцаах боломжтой (6-р хэсэг). Буцаахаас өмнө хийсэн боловсруулалт хууль ёсных хэвээр байна.
5. Мэдээлэл хэнд очдог вэ
Бид үйлчилгээг хэрэгжүүлэхэд дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Зарим нь Монголоос гадна байрладаг:
- Мэдээллийн сан, хаалттай хадгалалт: Supabase
- Сайтын хост: Vercel
- Дууны үг бичих: Anthropic (бөглөсөн мэдээлэл)
- Дуу бүтээх: Google (дууны үг, хэв маяг, хоолой)
- Төлбөр: QPay
- Алдаа, ашиглалтын шинжилгээ (нэр, дурсамжгүй)
- Сурталчилгааны хэмжилт: Meta (захиалгын дүн, төлсөн эсэх гэх мэт; нэр, дурсамж илгээгддэггүй)
Эдгээрт зөвхөн дээрх зорилгод шаардлагатай мэдээллийг өгнө.
6. Таны эрх
Та дараахыг хүсэж болно:
- бидэнд ямар мэдээлэл байгааг мэдэх;
- мэдээллийнхээ хуулбарыг авах (дууны үг, MP3);
- мэдээллээ засуулах;
- мэдээллээ устгуулах (хугацаанаас өмнө);
- зөвшөөрлөө буцаах;
- гомдол гаргах.
Яаж хүсэх вэ: "Миний дуу" хуудаснаас дуугаа шууд устгаж болно. Эсвэл Messenger хуудас m.me/1389716607555958 дээр захиалгын кодоо бичнэ. Бид 3 ажлын өдөрт хариулна. Устгах хүсэлтийг ихэвчлэн 24 цагийн дотор биелүүлнэ. Хүсэлт хүлээн авахдаа таныг захиалгын кодоор, линкээр, эсвэл төлбөрийн баримтаар таньж шалгана.
Дуу зориулсан хүн: Таны нэр бүхий бэлгийн хуудсыг устгуулахыг хүсвэл тэр линкийг Messenger-ээр бидэнд илгээнэ үү.
Гомдол: Бидэнтэй шийдэж чадахгүй бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж болно.
7. Хэрхэн хамгаалдаг вэ
- Холболт нууцлагдсан (HTTPS).
- Дуу, бөглөсөн мэдээлэл хаалттай хадгалалтад. Линк нь таамаглах боломжгүй нууц хаяг.
- Захиалгын кодоор дуу нээгддэггүй. Зөвхөн хувийн линкээр нээгдэнэ.
- Бэлгийн хуудас хайлтын системд гарахгүй.
- Мэдээллийг зөвхөн хариуцсан хүн, шаардлагатай үед харна. Хандалтыг бүртгэнэ.
- Хугацаа дуусахад мэдээлэл автоматаар устна.
- Мэдээлэл алдагдах тохиолдолд хуулийн дагуу холбогдох хүмүүст яаралтай мэдэгдэнэ.
8. Хүүхдийн мэдээлэл
18-аас доош насны хүүхдэд зориулсан дууны мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нь эсвэл тэдний зөвшөөрөлтэй хүн бичнэ. Бэлгийн хуудасны линкийг итгэдэг хүмүүстээ л илгээгээрэй.
9. Өөрчлөлт
Энэ бодлого өөрчлөгдвөл сайт дээр нийтэлнэ. Зорилго өөрчлөгдвөл таны шинэ зөвшөөрлийг авна.
Холбоо барих: Messenger хуудас m.me/1389716607555958 · support@duulya.app